eemegbugj

өөрийгөө сонссон чинь ямар чимээ гарна вэ

             Дунд сургууль тэгээд их сургууль араас нь сурсанаа дадлагажуулаад хэдэн жил хүний компанид хөлсний ажилчинаар үнэнч ажилласан чинь ажлаасаа залхаад хийхээс халшираад би хэн байх байсан хаашаа үсрэх байсанаа дутуу бодоод тэрэнд бас эцэг эхийн нөлөө дээрээс нь гэр бүлийн хүмүүжил гээч их нөлөөлсөн болтой гэж бодоо л. Гэхдээ надад амралт хэрэгтэй болсон нь мэдрэгдэж байгаа ч амралтын дараа хуучин ажлаа хийгээд байх уу гээд бодсон чинь зүрх минь цохилж байгаа нь ч мэдэгдэхгүй байх юм. Ажлаасаа гараад амраад амарч ирээд дараа нь шинэ ажил хайгаад ядахнаа одоо нягтлан хийе гэж бодох болов уу, шууд юуны ч юм менежер хийх ч юм уу өөр ажил хийвэл хийж чадахгүй эсвэл минии сонирхсонг мэргэжлийн шалгуур тавиад сонирхсоноороо суръя гэхээр цаг хугацаа алдаад байх ч юм шиг дээрээс нь нас яваад гэр бүлийн төлөвлөлт хажуунаас бодогдоод олон юм зэрэг бодохоор би яах ёстойгоо мэдэрч чадахгүй байх юм. Улаанбаатарын дөовөлжин байшингийн ханан дундаас нүдний минь харах хүрээ улам багасаад ч байгаа юм шиг.  Гэхдээ л би өөрийнхөөрөө байж өөрийнхөөрөө сэтгэж өөрийнхөөрөө шийдье. Энэ чинь "ээмэгбөгж" шүү дээ. :)

Монгол хэлний хичээл

Дунд сургуульд сурч байхдаа би монгол хэлний хичээлд нээх нойл гараа л үйлээ үзээ л, яаж ч хичээсэн бичсэн зохион бичлэг нь 3 авдаг. Багш харин намайг өрөвдөөд 3 гэсэн үнэлгээ өгөв үү гэж хальт бодоо л өнгөрдөг байлаа. Нэг удаа дандаа л муу байхын гээд монгол хэлэндээ онц авдаг дүүгээрээ гэрийн даалгавараа хийлгэсэн чинь бас 3 авдаг байна шүү. Даалгаварт  яасан яасан ч билээ нэг өгүүлбэр зохиох байсийн /өгүүлэхүүн өгүүлэгдэхүүний тухай л юмдаг/, монгол хэлэндээ сайн дүүгийн зохиосон өгүүлбэрийг дараа нь дүүтэйгээ цуг уншаад элэгээ хаттал инээгээд угаасаа таарсан дүнгээ авсан. Бас нэг удаа зургийн хичээлд нээх сайн биш болохоороо эгчээрээ зураг зуруулаад очсон чинь 3 авдаг байна шд, Эгчийн зурсан зураг бол угаасаа сайн зурсан зураг байв. Ангийн багш гуай харин хүнээр зуруулсан гэдгийг нь мэдээд 3 тавьдаг байна. Ийм 2 хөгнөөс хойш хөөрхий би чинь гэрийн даалгавараа өөрөө харин ч нэг хийдэг болсон до. Гэхдээ л монгол хэлний хичээлд муу чигээрээ л төгсөн. Гэтэл одоо яав ажил дээр гараад ирсэн чинь үг найрууллагын тал дээр надаас 0 хүмүүс бүүр их байхын, манай даргаас эхлээд хэ хэ, тэр хүний удирдах чадвар энэ тэрийг эс оролцуулаад бүүр энгийн зүйлийг, ганц өгүүлбэрийнхээ утгыг мэдэж байж мэдэхгүй чадахгүй чи хийчих гэж хэлж байдаг шүү. Тэгэхээр тэр дунд сургуулийн хичээл юу болов оо. Би чинь даргын нарийн бичиг биш шүү дээ, аан нээрээ манайд даргын туслах гэж байхгүй тэгэхээр нягтлангаараа өгүүлбэр найруулаад бичүүлнээ гэж

Миний эхний ээмэг бөгж
"Ээмэгбөгж"-өөр аялсан блогчдод сайн уу, "Ээмэгбөгж" би бээр хэн гээч хүний хуруу чихэнд зүүгдсийн болдоо. Энэ эзэн шүү эмэгтэй нь намайг ямар их шохоорхож авав. Гэвч хэр удаан зүүх бол? би чинь одоо олон хүний нүд хужирлаж байж чихэнд очиж наалдана шүү дэ, тэгээд хааяа нэг гаргаж зүүдэг эсвэл цөөхөөн шиг гангараад зүүчихдэг ч юм уу бүүр байг ээмэг бөгжний савандаа хадгалагдахыг тааж хэлж мэдэхгүй байна шүү. Хэ хэ, ээмэг бөгж нь би ээмэг бөгжийг бас би авсан байна, хэр зүүхээ ч би щийдэх юм Тэгэхээр өөрийнхөө амьдралын хэв маягийг блогдов. Хүндэтгэсэн "ээмэгбөгж"
(Нийт: 3)